28Oct

Номын сангийн товч танилцуулга

1. Монгол Солонгос Политехник Коллеж /МСПК/ -ийн Номын сангийн эрхэм зорилго нь:  Багш, ажилтан, суралцагч, уншигчдыг мэдээлэлжүүлэх, мэдээллийн технологид суурилсан судалгаа-мэдээллийн төв байж, номын сан-мэдээллийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэхэд оршино. 
2. МСПКоллежийн номын сан нь Сургалтын албанд харьяалагдаж хичээлийн жилд 8.00-19.00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарьтай 2 ээлжээр ажилладаг.  
3. Нийт 80 хүний суудалтай уншлагын танхимтай бөгөөд чөлөөт уншлагын танхим / багийн ажил, хэлэлцүүлэг зохион байгуулах зориулалттай/ ажиллуулж байна. 4 хэлний ангилалтай, 16998 ном, сурах бичиг, гарын авлага, зөөврийн компьютер,  таблет бүхий сан хөмрөгтэй. 

Үүнээс :

  •      Монгол хэл дээрх 13617
  •      Англи хэл дээрх 797
  •      Солонгос хэл дээрх 957
  •      Орос хэл дээрх 1123 ном сурах бичиг байна. 
  •      Сонин сэтгүүл 75


4. Үйлчилгээ: Манай номын сан нь Lib4U программыг үйлчилгээндээ ашиглаж байна. Төлөвлөгдсөн ажлын хэрэгжилтийг хангах, тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах номын сангийн ажил,  үйлчилгээ үзүүлдэг. 
5. Үүнд : 
     Уншлагын танхимаар ном олгох үйлчилгээ
     Гэрээр ном олгох үйлчилгээ
     Шинэ уншигчдыг номын сангийн програмд бүртгэх
     Номын сангийн фондын бүрдүүлэлт хийх, шинэчлэх, баяжуулах, нэг бүрчлэн бүртгэлд тусгах, номын сангийн програмд оруулах
     Лавлагаа, мэдээлэл өгөх
     Шинэ номын сурталчилгаа, мэдээлэл хийх 
     Цахим ном каталогидоо оруулах
     Зөөврийн компьютер /Notebook/, таблет /Ipad/ -р хангах
     Соёл, олон нийтийн ажил зохион байгуулах

6. Сан хөмрөг бүрдүүлэлт: Тэнхимийн багш нарын санал, захиалга, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан үндсэн мэргэжлийн сургалтын болон холбогдох бусад номыг худалдан авч сан хөмрөгийн баяжилт хийгддэг. Сонин хэвлэл болон гадаад сэтнүүлийн захиалга бүрэн хийгдэж, гадаад сэтгүүл болон дотоодын өдөр тутмын хэвлэлээр үйлчилгээ үзүүлдэг. 

7. Электрон каталоги: Сургуулийн номын сангийн сан хөмрөгийн ном, материалыг хурдан хайж олох боломжийг электрон каталоги олгоно. Электрон каталогид одоогоор 16998 ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл,      зөөврийн компьютер, таблет, бүртгэгдсэн байна. 
Электрон каталогийн хаяг: https://mkpc.lib4u.net/

Энэхүү QR кодыг уншуулаад хаанаас ч сургуулийн номын сангийн сан хөмрөгт хэрэгцээт номоо байгаа эсэх эсвэл, цахим ном унших боломжтой.
8. Гэрээр ном олгох үйлчилгээ: Уншигчдад ном, сурах бичиг, гарын авлагыг гэрээр авч хэрэглэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор номыг фондоос 1-3 хоногийн хугацаагаар гэрээр авч ашиглах боломж олгодог. Мөн дотуур байрны суралцагч, багш, ажилчдад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нь нэмэр болох үүднээс дотуур байрны багшид хэрэгцээт номыг номын сөн хөмрөгөөс  олгож хэрэгцээг нь ханган ажилладаг.  

9. Шинэ номын мэдээлэл: Шинээр худалдаж авсан болон хандив, бэлгийн шугамаар орж ирсэн ном, сурах бичиг, гарын авлагыг сургуулийн веб хуудас, багш ажилтны групп болон номын сангийн мэдээллийн самбар, уншлагын танхим дахь “Шинэ номын мэдээлэл”-д байршуулан тогтмол байршуулдаг.

10. Интернет сүлжээний талаар: ХБНГУ-ын ЭСЯ “COVID19-ын хугацаанд үр дүнтэй суралцах нь” төслийн хүрээнд ирсэн зөөврийн компьютер, таблетаар 2021 оны 11-р сараас эхлэн суралцагчид болон багш, ажилчдад интернетэд холбогдох боломжтой танхимдаа хэрэгцээ шаардлагын дагуу мэдээ, мэдээлэл цаг тухайд нь авч үр дүнтэй суралцах, хөгжихөд нь дөхөм болж байна. Мөн хичээлийн жилд анги удирдсан багш нарт таблет тараан өгч оюутан суралцагчидад хүртээмжтэй ашиглаж байна. 

11. Соёл олон нийтийн ажил: Номын санчид номын сангийнхаа үйл ажиллагааг болон сан хөмрөгөө сурталчилах зорилгоор 1-р курсийн оюутан суралцагчдад номын сандаа номоо дэлгэн танилцуулах үйл ажиллагаа жил бүр хийгдсээр ирсэн. Оюутан сурагчдыг номонд дуртай болгох, улмаар тэднийг хөгжүүлэх төлөвшүүлэх, суралцах арга барил, мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий соёл, олон нийтийн ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд: Зохиолч-Уншигчдын уулзалт, шинэ номын үзэсгэлэн, уншигчдын клуб байгуулж ажиллуулах, хувь хүний хөгжлийн тал дээр гаднаас багш урин  лекц  семинар хийх гэх мэт. 

 МСПК-ийн номын сан нь МСПК-ийг хөгжүүлэх стратеги, сургуулийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан зорилтуудыг үйл ажиллагаандаа тусган ажилладаг. 

НОМЫН САНЧИДН. ЗУЛ, Ё. Өлзийхутаг

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2023-2024 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti