28Oct

Номын сангийн электрон каталоги

Интернэтийн хаяг:     mkpc.lib4u.net
ХАЙЛТ ХИЙХ
Электрон каталогоос материал хайхдаа “Хайх” талбарт хайх гэж буй материалтай холбоотой үгийг бичээд компьютерийн гар дээрх ENTER товчийгдарна(гар утас, таблет дээр GO товч).
Электрон каталогоос хүн бүр хайлт хийх боломжтой бөгөөд заавал нэвтрэх шаардлагагүй.
 
Хайлтын талбарт бичиж хайхаас гадна “Шүүлтүүр” ашиглан нарийвчилсан хайлт хийж болно. 
“Салбар” шүүлтүүрийг ашиглан номын сангийн аль салбарын материал дотроос хайхаа тохируулна.
“Зөвхөн вэб хувилбартай” гэсэн шүүлтүүр сонговол вэб хувилбартай материалууд олдоно.
“Агуулгын бүлэг” шүүлтүүрээс шинжлэх ухааны аль салбараас хайлт хийхээ,  “Хэл” шүүлтүүр дээр ямар хэл дээр бичигдсэн материал хайхаа, “Хэвлэсэн он” шүүлтүүр дээр хэдэн онд хэвлэсэн материал хайхаа тус тус тохируулж болно.

ХАЙЛТЫН ҮР ДҮН
Хайлтын үр дүнд олдсон материалын мэдээлэл дээр зохиогч, хэвлэсэн он, хэвлэсэн газар, хуудасны тоо, товч агуулга, хавтасны зураг харагдана.
Түүнчлэн хэрэв тухайн материал вэб хувилбартай бол холбоосуудийг харуулна.
Тавиур дээр бэлэн байгаа гэсэн хэсэгт тухайн материал хаана, хэдэн ширхэг байгаа болон авч ашиглах боломжтой тоог харуулдаг.

БҮРТГЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИД НЭВТРЭХ
Номын санд бүртгэлтэй хэрэглэгчид нэвтрэхдээ “Хэрэглэгч” гэсэн хэсэгт байх “Нэр” талбарт хэрэглэгчийн нэвтрэх нэрээ, “Нууц үг” гэсэн хэсэгт нэвтрэх нууц үгээ бичээд “Нэвтрэх” товчийг дарна.
Хэрэглэгчийн нэвтрэх нууц үгийг номын санд бүртгүүлэхдээ номын санчаас авна.

Хэрэглэгч нэвтэрмэгц “Хэрэглэгч”хэсэгт тухайн хэрэглэгчийн нэр, зураг харагдана.
хэрэглэгчийн нэрний доор “Нууц үг солих”, “Танд байгаа материалууд”, “Хугацаа сунгах хүсэлт”, “Хүсэлтийн хариу” гэсэн холбоосууд харагдана.
“Танд байгаа материалууд”холбоос дээр дарвал тухайн хэрэглэгчийн авч ашиглаж буй материалын жагсаалтыг харуулна.

Хэрэглэгчийн авсан материалын доод хэсэгт тухайн материалыг хэзээ, хаанаас авсан, хэзээ буцааж өгөх хугацаа зэргийг харуулсан байдаг.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2023-2024 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti