78105111, 91768025, 88012847,91191904 88025941, 96022224
Холбоо барих
Зарлал
Ц. Ганчимэг

Мэндчилгээ

Монгол улсад үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэж ирсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эрхэм Төгсөгчид түншлэгч байгууллагууддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэдлэг ур чадвартай, хариуцлагатай зөв төлөвшил хандлагатай бүтээлч үндэсний мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхийн төлөө бид ажиллаж байна. МСПК нь 54 жилийн түүхтэй Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэн бэлтгэж ирсэн ууган сургууль юм.Тус коллеж нь нийт 37 мэргэжлийн 26000 гаруй мэргэжилтэй ажилчид, дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Өнөөдөр бид суралцагчдын мэргэжил боловсрол эзэмших нөхцөл боломжийг хангасан орчин, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, хичээлийн байр лаборатор, дадлагын газартай, 141 багш, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн суралцагчдын олж авсан онолын мэдлэгийг бататгах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ажлын байраар хангахаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байранд ажиллаж байна.Өнөөдөр бид “ГовьХХК ” “ГоёоХХК” “Кашмер Холдинг” “Монгол Хьюндай” “Ганброс” “Дельта Авто Сервис” “Одкон” “Таван Богд Моторс” “Мон Ирээдүй ХХК” зэрэг томоохон үйлдвэр аж ахуй нэгж компаниудтай хамтран ажиллаж байна. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын Койка олон улсын байгуулага, Дерем Их Сургууль , Осан Их Сургууль , Кетон Их сургуулиуд болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй /GIZ/ хамтран ажиллаж байна. Цаашид бид нэг талаас сургууль төгсөгчид, нөгөө талаас ажил олгогчийн нэгдмэл уялдаа холбоотой монголын ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон мэргэжилтэн ажиллах хүчнийг бэлтгэх болно.

Миний Сонголт-Мэргэжлийн боловсрол

Номын цагаан үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Ажилд урьж байна
Ажилд урьж байна

Ажилд урьж байна

Дараах ажлын байранд урьж байна.
Дараах ажлын байранд урьж байна.

Дараах ажлын байранд урьж байна.

ЭЛСЭЛТ /2022-2023/
ЭЛСЭЛТ /2022-2023/

ЭЛСЭЛТ /2022-2023/