Хүмүүнлэгийн Ухааны тэнхим нь 2023-2024 оны хичээлийн жилд 16 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ
БЯМБАА ОВОГТОЙ НЯМ-ОД
2001 онд ХИДС-ийг “Монгол судлаач, англи хэлний багш - орчуулагч” мэргэжлээр төгссөн. Магистр. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 1-р байр, “Таталган бичигтэн” улсын уралдааны тэргүүн байр, 2006 онд “Сайн үйлс” медаль, 2015 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух, 2017 онд Боловсрол Шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Ахлах багш. Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй. Англи хэлний багш.
• ШИРНЭН ОЮУНЧИМЭГ – 1991 онд Гадаад хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн. МУБИС-ийг 2006 онд мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Магистр. 2006 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан, 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны тэргүүний ажилтан, 2023 онд Засгийн газрын шагнал “ АЛТАН ГАДАС” ОДОНГООР шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Амьдрах ухааны ур чадварт суралцах хичээлийн багш.
• ГОМБОСҮРЭН ОВОГТОЙ БОЛДБААТАР - 2002 онд МУИС-ийн МХСС-ийг төгссөн. Монгол хэл-Уран зохиолын багш. 2004 онд Оюутны холбооны дээд шагнал “Соён гэгээрүүлэгч” одон, 2006 онд “Хүүхдийн төлөө” медаль, 2007 онд Монгол-Солонгосын Техникийн Коллежийн “Шилдэг багш”, 2012 онд Нийслэлийн Боловсролын газрын “ Багшийн алдар” медаль, 2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хүндэт үнэмлэх, 2010 онд БСШУЯ-ны жуух бичиг, 2017 онд БСШУЯ-ны тэргүүний ажилтан, 2023 ОНД Засгийн газрын шагнал” ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” ШАГНАЛААР тус тус шагнагдсан. Магистр зэрэгтэй, ахлах багш, Зөвлөх багш мэргэжлийн зэрэгтэй.
• БАТСУУРЬ БАТ - ОРГИЛ – 2001 онд Улаанбаатар – Эрдэм сургуулийг Эдийн засаг, эрх зүй мэргэжлээр төгссөн. Магистр. 2013 онд Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” медаль, 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух, 2019 онд Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны яамны жуух бичиг, 2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. 2021 онд БШУЯамны тэргүүний ажилтан шагнал, 2021 онд Сонгинохайрхан дүүргийн “Хүндэт иргэн” шагналаар тус тус шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Эдийн засгийн багш.
• ХАДАА НЯМ-ОЧИР - 2002 онд ХУИС-ийг “Орос - Англи хэлний багш” мэргэжлээр төгссөн. Магистрант. 2011 онд МСҮТ-н Англи хэлний багш нарын олимпиадын тусгай байр, 2013 онд Мэргэжлийн сургуулиудын “Шилдэг заах аргач шалгаруулах ур чадварын уралдаанд 3-р байр” 2013 онд Монгол - Солонгосын Техникийн Коллежийн “Шилдэг багш”, 2016 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын жуух бичиг, 2020 Боловсрол шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Ахлах багш, тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй. Англи хэлний багш.
• ГАНБОЛД ЛХАМЖАВ– 2003 онд МХБДС-ийг Монгол - Япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Магистр. 2012 онд “Хүүхдийн төлөө - Сайн үйлс” медаль, 2016 онд арга зүйч багш, 2017 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны жуух бичиг, 2018 онд Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2019 онд Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамны жуух бичгээр шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Монгол хэл - Уран зохиолын багш.
• ТОГООХҮҮ ОЮУНБИЛЭГ - 2003 онд МУБИС-ийн МСС-ийг “Түүх, Уран зохиолын багш” мэргэжлээр төгссөн. Магистр. Хэл шинжлэлийн ухааны докторант. 2005 онд ХИС-ийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2014 онд Нийслэлийн Боловсролын газрын Арга зүйч багш, 2015 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух бичиг, 2020 онд Боловсрол шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтанаар шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Монгол хэл - Уран зохиолын багш.
• ЛХАГВАСҮРЭН БАТЦЭЦЭГ - 2006 онд МУБИС-ийн КМТС-ийг Мэдээлэл зүй-Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. 2016 онд Нийслэлийн Боловсролын газрын Арга зүйч багш, 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух бичиг , 2017 онд Нийслэлийн Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2019 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух бичиг шагналаар шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Англи хэлний багш.
• ХАЛТАР НАРАНДАЛАЙ – 2004 онд Орхон их сургуулийг англи хэлний багш -орчуулагч мэргэжлээр төгссөн.Магистр. 2017 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны жуух, 2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух бичиг, 2020 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Англи хэлний багш.
• ДЭМБЭРЭЛСАЙХАН ЛХАГВАСҮРЭН - 2015 онд МУБИСургуулийг Монгол хэл – уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. Нийслэлийн Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медальтай. 2020 онд Нийслэлийн боловсролын газрын “Арга зүйч багш” 2022 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдсан. Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэй. Монгол хэл–Уран зохиолын багш.
• ГАНБАТ УРАНЧИМЭГ - 2019 онд МУБИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй. Монгол хэл – уран зохиолын багш.
• ДОВЧИН ТАЙВАНЖАРГАЛ – 2004 онд Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг англи-орос хэлний орчуулга мэргэжлээр төгссөн. Магистр. 2008 Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан” медаль, 2013 онд Монголын Багш нарын холбооны “Есөн эрдэнэ” медаль, 2017 онд Боловсрол шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан, 2021 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан шагналаар тус тус шагнагдсан. Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй. Ахлах багш. Англи хэлний багш.
• ӨЛЗИЙБААТАР УНДАРМАА – 2021 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. Монгол хэл, уран зохиолын багш
• ДАВАА-ОЧИР АМАРСАЙХАН – 2001 онд МУИС-ийг “Эх судлаач-багш” мэргэжлээр төгссөн. Бакалавар зэрэгтэй. 2004 онд Нийслэлийн Боловсролын газрын “Арга зүйч багш” тэмдэг, 2010 онд “Багшийн алдар”, 2016 онд “ Ахлах багш” тэмдэг, 2017 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2020 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй. Монгол хэл, уран зохиолын багш.
• БАЯРСАЙХАН СОЁЛ-ЭРДЭНЭ – 2008 онд Улаанбаатар – Эрдэм Оюу дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч бүртгэлээр төгссөн. Эдийн засгийн багш.
• БИЛЭГСАЙХАН ДӨЛГӨӨН - 2015 онд МУИС-ийг “англи хэл шинжлэл” мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. Англи хэлний багш.
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол