28Oct

Хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол-Солонгосын Политехник коллеж, Налайх Политехник Коллеж, Төв аймаг дахь политехник коллежууд хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нийгэмлэгийн, гадаадын ажиллах хүчнийг дэмжих групп”, “Сорибада F&С" талууд хамтран “Гадаадад суралцах, мэргэжилтэй ажиллах хүч илгээх, боловсролыг дэмжих, техник технологийн дэвшлийг сургалтад нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” төслийн хүрээнд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

- Мэргэжилтэй ажилчдыг гадаадад сурган бэлтгэх, тэдний сурч боловсрон мэргэших тал дээр дэмжлэг үзүүлэх, суралцагч төгсөгч, мэргэжилтэн, ур чадвартай ажилчдыг сонгон шалгаруулах, цаашид сургах

- Бүгд Найрамдах Солонгос Улсын техник технологийн дэвшил, сайн туршлага, ноу хауг Монгол Солонгосын Политехник коллежид нэвтрүүлэх, цаашид багшийг чадавхжуулах ажлуудыг эхлүүлэн ажиллахаар боллоо.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2024-2025 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti