SHIMA SEIKI КОМПАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА.
Японы SHIMA SEIKI компаны удирдах зөвлөлийн гишүүн, үйлдвэрлэл борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Sakuma, Гадаад борлуулалт хариуцсан менежер Nishemine, SNOW FIELDS ХХК-ийн захирал Ган-Өлзий нар манай сургуульд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр айлчилж албан уулзалт хийлээ.
Тус уулзалтын хүрээнд Монгол-Солонгос Политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа, дадлагын баазтай танилцахын зэрэгцээ хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа сүлжмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн чиглэлээр хүний нөөцийн ур чадвар, туршлага, сургалтын орчин, дадлагын бааз тоног төхөөрөмж мөн гадаад харилцаа, сургуулийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл солилцон цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ИЛҮҮ ӨРГӨЖИН ТЭЛЭХ БОЛТУГАЙ.
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол