A PHP Error was encountered

Severity: Notice

Message: unserialize(): Error at offset 3431 of 8192 bytes

Filename: drivers/Cache_file.php

Line Number: 275

Backtrace:

File: /home/mkpcedu/application/libraries/Site_Controller.php
Line: 332
Function: get

File: /home/mkpcedu/application/controllers/site/News.php
Line: 65
Function: loadbaruun

File: /home/mkpcedu/application/controllers/site/News.php
Line: 12
Function: view

File: /home/mkpcedu/public_html/index.php
Line: 316
Function: require_once

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД АЖИЛЛАЛАА. - Монгол Солонгосын Политехник Коллеж
3003 сар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД АЖИЛЛАЛАА.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД АЖИЛЛАЛАА.

Хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр, мэдээллийн технологийн салбарт 21 мэргэжлээр сургалт явуулдаг 1900 гаруй суралцагч, 140 гаруй багш ажилтантай.

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь 2026 оны 03-р сарын 30-ны өдөр тус сургуульд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлөх гол цөм болох хүний нөөцийг бэлдэж буй сургалтын орчинтой танилцан эрэлттэй тэргүүлэх мэргэжлийг хадгалж үлдэх дараагийн түвшинд хөгжүүлэх, сургалтын орчныг үйлдвэртэй ойртуулах ур чадварын зөрүүг багасгах, шинэ технологи, инновац, ноу хауг туршин нэвтрүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгааг дэмжин “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЧАДАМЖИЙН ТӨВ”-тэй болох саналыг хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 1900 орчим суралцагчийн 38% буюу 719 суралцагч нь ноос, эсгий боловсруулалт, ээрмэлийн үйлдвэрийн технологи, нэхмэлийн үйлдвэрийн технологи, сүлжмэлийн үйлдвэрийн технологи, сүлжих машины оператор, арьс үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг хөнгөн үйлдвэрийн чиглэлийн мэргэжлээр суралцаж байна. Нийт төгсөгчдийн 68% нь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллаж байна.

Түүнчлэн иргэнийг ажлын байран дээр ажиллангаа суралцаж, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлж богино хугацаанд ажил олгогчийн хэрэгцээ, шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэн, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хосмог сургалт”-ыг ноос, эсгий боловсруулалт мэргэжлээр 35 суралцагчийг бэлтгэн ажиллаж байна.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti