"ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Солонгосын политехник коллежийн түүхт 60 жилийн ойг угтан Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын дунд анх удаа зохион байгуулж буй "ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГА" шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Улаанбаатар бүс болон, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг хот хөдөөгийн нийт 12 сургуулийн 130 гаруй өсвөрийн бөхчүүд оролцож эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Тус тэмцээнд:
Мэргэжлийн боловсрол олгох сургалт:
Түрүү бөх: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн боловсрол
сургуулийн Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын
засвар, үйлчилгээ-2в ангийн суралцагч Б.Бат-Ирээдүй
Үзүүр бөх: Барилгын политехник коллежийн Ба-2а ангийн
суралцагч А.Лхагва-Очир
Их шөвөг: Орхон аймаг Мэргэжлийн боловсрол
сургуулийн Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын
засвар, үйлчилгээ-11ж ангийн суралцагч О.Лхагважав
Их шөвөг: Орхон аймаг Мэргэжлийн боловсрол
сургуулийн Цахилгаан сантехник-12м ангийн суралцагч
Уугандэлгэр
Уран барилдаанч бөх: Техник технологийн политехник
коллежийн суралцагч Нямсүрэн
Уран гараатай бөх: Универсал политехник коллежийн
суралцагч У.Тэмүүлэн
Техникийн боловсрол олгох сургалт:
Түрүү бөх: Монгол Солонгосын политехник коллежийн
Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар
үйлчилгээ-1А ангийн суралцагч П.Энхмөрөн
Үзүүр бөх: Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын
засвар үйлчилгээ-1А ангийн суралцагч Г.Дагвадорж
Их шөвөг: Монгол Солонгосын политехник коллежийн
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт -1а
ангийн суралцагч Даш-Ёндон
Их шөвөг: Барилгын политехник коллежийн Тех 1а
ангийн суралцагч Д.Сод-Эрдэнэ
Уран барилдаанч бөх: Барилгын политехник коллежийн Тех
1а ангийн суралцагч Д.Сод-Эрдэнэ
Уран гараатай бөх: Монгол Солонгосын политехник
коллежийн Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн
ашиглалт -1а ангийн суралцагч Б.Баяр-Эрдэнэ
Барилдаанд хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдсан нийт бөхчүүддээ талархал илэрхийлье!
МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ
МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЗАХИРГАА




Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол