“ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨХ ХӨДӨЛМӨР” ҮНДЭСНИЙ ФОРУМ 2026
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд "Хувьсан өөрчлөгдөх ХӨДӨЛМӨР 2026" Үндэсний форумд Монгол-Солонгос Политехник коллежийн багш, суралцагчийн төлөөлөл оролцлоо.
“Манай улсад 1 сая 466 мянга гаруй ажиллах хүчин байгаа ба ажилгүйдлийн түвшин 5,6 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшинг бууруулж, иргэдийн орлогыг бодитоор дэмжих шаардлагатай. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи зэрэг нь хүнийг орлож, ажилтнаас шинэ ур чадварыг шаардан, насан туршийн сургалт хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгааг харгалзан үзэж, бодлого зорилтдоо тусган ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” үндэсний форумд оролцох үеэрээ хэллээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас 2030 он гэхэд 92 сая ажлын байр устана гэсэн ч түүний хариуд 170 сая ажлын байр шинээр бий болно гэж таамагласан юм. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун, ногоон шилжилт зэргээс хамаараад бид ирээдүйд өнөөдрийнхөөсөө арай өөр ажил хийх хэрэгтэй болно.



.jpg)
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол