2101 сар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.ЖАВХЛАН ТУС КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.ЖАВХЛАН МОНГОЛ -СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар Монгол-Солонгосын Политехник коллежид зочилж, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Уулзалтаар мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын өнөөгийн байдал, хөнгөн үйлдвэрийн салбарын сургалт, хосмог сургалтын хэрэгжилт, багшийн хөгжлийн бодлого, сургалтын орчин сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Энэхүү уулзалт нь сургалтын чанар, багшийн хөгжил, салбарын бодлогын дэмжлэгийн талаар харилцан ойлголцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал уулзалт боллоо. 

Цагаан алт үндэсний хөдөлгөөний үр дүнд Монгол Улс 2025 онд ямааны 4000 тонн самнасан ноолуур экспортолж, 330.6 сая ам.долларын орлого олсон.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti