“RE-FASHION MONGOLIA” ХУВЦАС ЗАГВАРЫН УРАЛДААНД II-Р БАЙРАНД ШАЛГАРЛАА.
Дахин сэтгэ, Дахин бүтээ - Эх дэлхийгээ хайрлацгаая уриатай Хувцасны дизайн, загвар зохион бүтээлт, технологийн чиглэлийн мэргэжлийн Их дээд сургууль, Политехник коллежийн оюутнуудын дунд зохион байгуулсан хувцас загварын “RE DESIGN UPCYCLING FASHION CHALLENGE” уралдаанд Монгол-Солонгосын Политехник коллежийн баг дэд байр буюу II-байр эзэлж 3.0 сая төгрөгөөр шагнууллаа.
БНСУ-ын Колон группийн санаачилгаар КОЙКА Олон Улсын Байгууллага, ШУТИС-ийн ХХҮДС болон UBS телевизтэй хамтран зохион байгуулсан энэхүү шоунд их, дээд сургууль, коллежийн нийт 7 сургуулийн баг өөрийн өвөрмөц хэв маяг, үзэл санаа, өнгө төрх, хийцийг шингээсэн бүтээлүүдээрээ өрсөлдлөө.
Уралдаанд МСПК-ийн ТБОС-ын Хувцас дизайн 1.5 жилийн ангийн суралцагч З.Наранзаяа, Н.Мөнхдарь, МБС-ын Хувцас дизайны 3а ангийн суралцагч З.Сувд нар бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа дайчлан “Говь” ба “Цөлжилт” сэдвийн хүрээнд хувцсыг дахин загварчилж, шинэлэг шийдлүүдийг танилцуулан амжилттай оролцож II байр эзэлсэнд баяр хүргэе!
Удирдан чиглүүлж ажилласан КОЙКА ОУБ-ын сайн дурын ажилтан, багш О Юн Гён, багш Р.Жаргалбаяр, М.Солонгонцацрал, Э.Ундрах болон хувцас дизайн, оёдлын мэргэжлийн багш нартаа баяр хүргэе.




Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол