ТАВАНБОГД ХХК, МОННИС МОТОРС ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОЧИН БАГШ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Зочин багшаар ТАВАНБОГД ХХК-ийн сервис үйлчилгээний ахлах инженер Ж.Доржцэрэн, МОННИС МОТОРС ХХК-ийн сервис менежер Г. Батмөнх, Засвар үйлчилгээний хяналтын инженер Б.Бямбадорж нар 2025 оны 12–р сарын 2-3 ны өдрүүдэд МСПК-ийн Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ мэргэжлээр суралцаж байгаа 2-3-р ангийн нийт 30 гаруй суралцагчдад хичээл зааж засвар үйлчилгээний сервисээ танилцууллаа.
Автомашины үйлдвэрлэлийн салбарт гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, инновац, байгальд ээлтэй технологи, тээврийн салбар, үйлчилгээний түвшинд ямар түвшинд хэрэгжиж байгааг ажлын байранд тайлбарлаж танилцуулсан нь давуу тал ач холбогдолтой байлаа.
Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан
ТАВАНБОГД ХХК, МОННИС МОТОРС ХХК-д талархал илэрхийлье.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ИЛҮҮ БАТЖИХ БОЛТУГАЙ.







Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол