БНСУ-ЫН ПИЖОН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭНХИМИЙН ПРОФЕССОР БАГШ НАР АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Монгол-Солонгосын Политехник коллеж, БНСУ-ын Жонжу хотын Пижон их сургууль хоорондын түншлэл хамтын ажиллагааны хүрээнд Пижоны их сургуулийн ерөнхийлөгч Ү-БЁН-ХҮН, гадаад харилцааны хэлтсийн дарга, Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн профессор багш нар 12 сарын 03-ны өдөр айлчлан уулзалт хийж, багш оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрийн талаар ярилцлаа.
Энэ хүрээнд МСПК-ийн Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл, цахилгаан хангамж тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчид, мэргэжлийн багш нартай уулзалт сургалт зохион байгууллаа.
Түншлэл хамтын ажиллагааны хүрээнд багш солилцооны хөтөлбөрөөр багш нарыг мэргэшүүлж чадавхийг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн сургалтын шинэ технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.


.jpg)

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол