1512 сар

“МОНГОЛ УР ЧАДВАР-2025” II ШАТНЫ ХЭВЛЭЛИЙН ГРАФИК ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“МОНГОЛ УР ЧАДВАР-2025” II ШАТНЫ ХЭВЛЭЛИЙН ГРАФИК ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 5-р байранд орсон суралцагч Н.Очирсүх, бэлтгэсэн багш Ц.Байгалмаа, Г.Нарансүх нартаа баяр хүргэе.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ-аас хамтран зохион байгуулж буй “Монгол ур чадвар 2025” уралдаан 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 3 мэргэжлийн уралдааны II шатны шалгаруулалт эхэлсэн бөгөөд Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн (021105) мэргэжлийн уралдааны нээлт Үйлдвэрлэл урлалын политехник коллеж дээр боллоо.

Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн (021105) мэргэжлийн хөтөлбөрөөр 2025-2026 оны хичээлийн жилд 19 сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролын түвшинд 1320(697/673), техникийн боловсролын түвшинд 42(24/18) нийт 1362(7216/641) суралцагч суралцаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газар, Дэлхийн ур чадвар Монгол НҮТББ, Санко маркетинг монголиа ХХК, Чөлөөт Хэвлэл Сан ТББ, Си Ти Эс Эн ХХК, Содпресс ХХК, Интерпресс ХХК-ний төлөөлөл оролцож, ШУТИС- Хүнс Хөнгөн Үйлдвэрлэл дизайны сургуулийн Хэвлэл медиа үйлдвэрлэлийн технологийн оюутнууд сайн дурын ажилтнаар ажиллаж байна.

ХААНА "УР ЧАДВАР" БАЙНА ТЭНД "АРГА ЗАМ" БИЙ.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti