0312 сар

ИНЖЕНЕР-БАГШ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР

Монгол-Солонгосын Политехник коллеж Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж “Мехникжсан тээврийн хэрэгсэл, мехнизмын засвар үйлчилгээ” мэргэжлийн “ЗОЧИН БАГШ” -аар тус байгууллагын гүйцэтгэх захирал С.Баасанбаяр инженер 2025 оны 11 сарын 28- нд манай сургууль дээр ажиллалаа.

Суралцагчдад Тээврийн салбарын мэргэжилтэй ажилтанд ажлын байранд тавигдах шаардлага, хүлээн зөвшөөрөгдөх ур чадвар, мэргэжлийн ёс зүй болон техник технологийн хурдацтай хөгжил машин үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж хувьсан өөрчлөгдөж байгаа, байгальд ээлтэй технологи механизмын хөгжилд ямар шатандаа явж байгаа талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

Сургуулиа амжилттай төгссөн төгсөгч ажлын байранд хэрхэн хөгжиж, карьераа эхлүүлэх мэргэжилдээ дуртай бахархалтай ажиллаж амьдрахын тулд юуг анхаарах талаар сайхан зөвлөгөө туршлагаа хуваалцсан нь суралцагчдад ажлын орчинд дасан зохицох, мэргэжлийн ур чадварыг гүнзгийрүүлэхэд онцгой ач холбогдолтой байлаа.

С.Баасанбаяр захиралдаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Бидний хамтын ажиллагаа улам илүү батжих болтугай.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti