Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Шилийн гол аймгийн “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-д Монгол-Солонгосын Политехник коллежийн Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн багш Ш.Отгонбаатар, И.Балдансүрэн, Цахилгааны мэргэжлийн багш Т.Сэлэнгэдалай, З.Насантогтох, А.Уянга нар 2025 оны 10 сарын 11-18-ны өдрүүдэд сургалтад хамрагдаж ур чадвараа хөгжүүллээ.
Тус сургалтаар цахилгаан хангамж тэр дундаа цахилгаан түгээх, цахилгаан дамжуулах, цахилгаан дамжуулалтын ослын үеийн сэлгэн залгалт мөн цахилгаан гүйдэл, хүчдэлийн удирдлагийн холболт чиглэлээр багшийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх туршлага солилцсон үр дүнтэй сургалт зохион байгуулагдсан.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.




Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол