Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цагаан алт-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.
Хурлыг нээж Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан болон ШУТИС-ийн Ректор Т.Намнан нар үг хэлэв.
Хуралд ХХААХҮЯ, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол-Солонгосын Политехник коллеж, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Архангай, Говьсүмбэр, Булган, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Дорноговь зэрэг 10 аймгаас 11 мэргэжилтэн, нийт 100 гаруй эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгч тус арга хэмжээнд оролцлоо.
“Цагаан алт” хөдөлгөөний санхүүжилт үйлдвэрлэлийн бүтэц, бүтээгдэхүүний нэр төрөлд нөлөөлөх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, цаашдын зорилт, салбарын хүний нөөц, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.





Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол