0311 сар

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМ-Д ОРОЛЦЛОО

ЗАЛУУЧУУД АЖЛЫН ОРЧИН, БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ҮНЭЛЭМЖ, ЦАГИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА.

Залуучуудын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер төлөвлөлтийн асуудал, шийдлийн талаар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум”-д оролцогч төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл 200 гаруй хүн хэлэлцлээ. 

Форумын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц”-г судлах судалгааны ажил болон “Төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэлгээ өгөх” зөвлөх үйлчилгээний ажлуудын урьдчилсан үр дүнг танилцуулсан. 

Хэдийгээр залуучуудын хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, ажлын байранд тавигдах шаардлагыг хангах байдал, тэдний ажил хөдөлмөрт хандах хандлага анхаарал татаж байна.

Тухайлбал залуучууд ажил хайхдаа албан бус сувгуудыг ашиглах, танилын хүрээгээр ажилд зуучлуулах нь түгээмэл байгаа нь хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийг хангуулахад тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавартай.

Форумыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа. 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti