1710 сар

“ГОЁЛ КАШМЕР” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

“ГОЁЛ КАШМЕР” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан, техникчийг бэлтгэх зорилгоор Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл "Гоёл кашмер" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 ️Хамтын ажиллагааны хүрээнд сургалтыг үйлдвэрлэлтэй холбох, техник технологийн дэвшил, инновацийг сургалтад нэвтрүүлэх, ахисан түвшний хамтарсан сургалт зохион байгуулах, багш инженер техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээлийн үзэсгэлэн, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. 

 ️Үндэсний үйлдвэрлэгч Гоёл кашмер ХХК нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж чанартай бүтээгдэхүүн найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэдэг шинэ техник технологи, инновацийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 10000 нэр төрлийн загвараар 300,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэргүүлэх байгууллага юм. 

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti