2909 сар

Койка-ийн Шилдэг хамтрагч байгууллагаар шалгарлаа

Койка-ийн Шилдэг хамтрагч байгууллагаар #Монгол Солонгосын Политехник Коллеж шалгарлаа.

Өнгөрөгч 9-р сарын 26-ны Баасан гарагт KOICA-тай World Friends Korea хөтөлбөрийн хүрээнд 'Хамтран ажиллагч байгууллагуудын нэгдсэн хурал 2025' амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн хуралд Гадаад иргэн, харьяатын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол Солонгосын Дорнын анагаах ухааны төв тэргүүтэй улсын их дээд сургууль, политехник коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг KOICA-ийн мэргэжилтэн (олон улсын хамтын ажиллагааны эмч/ зөвлөх мэргэжилтэн/сайн дурын ажилтан) томилогдон ажиллаж буй байгууллагуудын удирдлага, хамтран ажиллагчдаас гадна Сангийн яам, Боловсролын яамны төлөөлөл зэрэг нийт 32 байгууллагын 54 төлөөлөл оролцлоо.

Хурлын зорилго нь KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон хамтрагч байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, WFK мэргэжилтэн томилох хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл түгээх зорилготой ба хурал доорх агуулгын дагуу явагдаж өндөрлөлөө.Үүнд:

▲Сайн дурын ажилтан/зөвлөх мэргэжилтэн томолох хөтөлбөрийн талаар танилцуулга болон дотоод журам

▲Сайн дурын ажилтны аюулгүй байдал

▲Шилдэг хамтрагч байгууллагын төсөлт ажил болон хамтарсан хөтөлбөрийн сайн туршлагын илтгэл (Монгол Солонгосын Политехник Коллеж)

▲Төрийн үйлчилгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа болон KOICA-ийн сэтгэл ханамжийн судалгааны талаар танилцуулга

▲Хамтрагч байгууллагуудын санал хүсэлт

▲Хамтрагч байгууллагуудын 'Сайн дурын ажилтан/зөвлөх мэргэжилтэнтэй хамтран хамтрагч байгууллагын суралцагч/боловсон хүчний чадварыг сайжруулахад байгууллагын оролцоо' сэдэвт хэлэлцүүлэг

 

 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti