1709 сар

ХОСМОГ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА

ХОСМОГ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Монгол Улсад техникийн боловсрол сургалтын байгууллагад болон үйлдвэрийн орчин, ажлын байранд дадлагажин суралцах боломжтой хосмог сургалт хэрэгжиж эхэллээ.

Монгол-Солонгосын Политехник коллеж Монголын ноос ноолуурын холбоотой хамтран Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос ноолуурын чиглэлээр мэргэжилтэй ажилтанг Хосмог сургалтаар хамтран бэлтгэхээр боллоо.

Хамтран ажиллах гэрээнд Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл Монголын ноос ноолуурын Холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар 2025 оны 09 сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хосмог сургалтаар дамжуулан сургалтын байгууллага, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын түншлэл хамтын ажиллагаа сайжрах, суралцагчид шууд ажлын байртай болж эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зэрэг олон боломжууд бий болж байна.

Тус уулзалтад Монголын ноос ноолуурын холбооны ерөнхий менежер Ц.Туяа, МСПК-ийн сургалтын менежер Б.Баттогтох, нийгмийн түншлэлийн арга зүйч М.Намжилмаа, мэргэжлийн багш Ч.Цолмон нар оролцлоо.

Уулзалтаар

 Нарийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах

 Мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах

 Мэргэжлийн багш, хүний нөөцийг чадавхжуулах

 Ноос, ноолуурын салбарын талаарх мэргэжлийн ойлголтыг олон нийтэд таниулах

 Олон улсын техник, технологийн ололттой танилцах, туршлага судлах зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь боловсрол, үйлдвэрлэл хоёрын уялдаа холбоог бэхжүүлж, ноос ноолуурын салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ИЛҮҮ ӨРГӨЖИН ТЭЛЭХ БОЛТУГАЙ. 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti