0109 сар

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

Монгол-Солонгосын Политехник коллеж нь 2025-2026 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын 21 мэргэжлийн хөтөлбөрөөр нийт 1900 орчим суралцагчидтай эхлүүлж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ болон Монголчуудын бичиг үсгийн соёл хичээлийг оюутан суралцагчдад танилцууллаа.

Хичэээлийн шинэ жилийг МСПК-ийн захирал Э.Түмэндэмбэрэл нээж нийт оюутан суралцагчдадаа мэдлэгээр арвин байж, мэргэжлийн цогц чадамж эзэмшиж сурах их үйлсэд нь амжилт хүсэж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцсэн үндэсний бүтээн байгуулалтад шаардагдах мэргэжилтэй ажилтныг бэлтгэхийг энэ хичээлийн жилийн гол зорилт болгосныг онцоллоо. 2025-2026 оны хичээлийн жилд аялал жуулчлалын үйлчилгээ, мэдээллийн технологи, өгөгдлийн сан /хиймэл оюун ухаан/ шинэ мэргэжил нээлээ.

Энэ хичээлийн жил нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэж ирсэн манай сургуулийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаагаар онцлог юм. 

Ирээдүйн оюунлаг, хүчирхэг, чадвартай Үндэсний баялаг бүтээгч бэлтгэх их үйлс үргэлж хөгжин дэлгэрэх болтугай.

 

 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti