БНХАУ-ЫН ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ЧИНДАО ДУНЖИА НЭХМЭЛИЙН МАШИН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА-НЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл, БНХАУ-ын “Чиндао Дунжиа нэхмэлийн машин” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Би Чен Фэн нар “Хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөнгөн аж үйлдвэрийн салбарыг дэмжих, тэр дундаа хүний нөөцийг нэмэгдүүлэх, чанартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор багш, суралцагчдыг шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, дадлагажуулах, харилцан туршлага солилцох
- Техник технологийн хөгжлийг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх
- Сургалтын материал, тоног төхөөрөмж нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тус тус хамтран ажиллахаар тохиролцов.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.


Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол