2403 сар

“МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-ТОЙ ТҮНШЛЭЛИЙН САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

“МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-ТОЙ ТҮНШЛЭЛИЙН САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлийн хүрээнд Монгол-Солонгосын Политехник коллеж нь “МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-той хамтын ажиллагааны санамж бичгийг захирал Э.Түмэндэмбэрэл “МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-ны тэргүүн Б.Ганбат нар өнөөдөр үзэглэлээ. 

 Уг хамтын ажиллагааны зорилго нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэй ажилтанг хамтран бэлтгэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчдын сургалтын үйл ажиллагааг ажил олгогч үйлдвэр аж ахуйн газартай холбох, ажлын байранд орчин үеийн тоног төхөөрөмж дээр суралцагчдыг дадлагажуулах, захиалгат болон мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах, харилцан туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.

Ингэснээр:

- Үйлдвэрлэлийн дадлага сургалт, танилцах дадлага хийхэд хамтран ажиллах

- Багш нарыг үйлдвэрлэлийн шинэ техник, технологитой танилцуулах, багш-инженер техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх

- Хөнгөн аж үйлдвэрийн салбарын ажилчдыг чадавхжуулах, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгох сургалт, давтан сургах, мэргэшүүлэх ур чадварыг ахиулах, ажилтны өмнөх мэдлэгийг үнэлэх, баталгаажуулах, хосмог сургалтыг хамтран зохион байгуулах

- Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, гадаад дотоодын сургалтанд хамруулах

- Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь Монгол-Солонгосын Политехник коллежийн элсэлт бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

Бидний хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж, хөнгөн үйлдвэрийн салбарын боловсон хүчний хүрээ өргөжиж, бүтээмж өснө гэдэгт итгэл дүүрэн байна. 

 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti