1103 сар

МОНГОЛ УР ЧАДВАР- 2025

МОНГОЛ УР ЧАДВАР- 2025

СУРГУУЛИЙН ШАТНЫ УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу Монгол-Солонгосын политехник коллежийн СУРГУУЛИЙН шатны УР ЧАДВАРЫН уралдаан 2025 оны 03 сарын 11-ний өдөр эхэлээ.

“Монгол ур чадвар 2025” уралдааныг  Дэлхийн ур чадварын уралдааны стандарт жишгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь суралцагчдын мэргэжлийн ур чадвар сайжирч, өрсөлдөх чадвар дээшлэх чухал үүрэгтэй юм.

УРАЛДААНД 10 мэргэжлийн 110 суралцагч оролцож байна.

Гагнуур

Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ

Оёдол, хувцас дизайн

Инженерийн байгууламж тоног төхөөрөмжийн засварчин

Хэвлэлийн график дизайн

Мод боловсруулах үйлдвэрийн технологи

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ

Механик инженер-cad

Цахилгаан, сэргээгдэх эрчим хүч

Хөнгөн үйлдвэрийн технологи

 Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд: 

Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ж.Мөнхзул, Дэлхийн ур чадвар Монгол НҮТББ удирдах зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, Улаанбаатар Төмөр замын төв засварын үйлдвэрийн инженер Ц.Чинзориг, Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци ТББ-ын захирал С.Баасанбаяр, Оёдлын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Сансархүү, Сор кашмер ХХК-ийн Үйлдвэр хариуцсан захирал Д.Батцэнгэл, "Од топ" ХХК-ийн захирал Даваадалай нар оролцлоо.

Мужаан мэргэжлийн Монгол улсын эксперт багш Т.Мөнхбаяр, График дизайнч-1,5-1а ангийн суралцагч У.Амарсайхан нар багш, суралцагчийг төлөөлөн ТАНГАРАГ өргөж, амжилт хүслээ. 

 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti