Монгол-Солонгосын Политехник коллеж нь 2024-2025 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 13 мэргэжлээр төгсөх курсийн нийт 425 суралцагчдыг хамруулсан ажлын байрны өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд: #JOB_FAIR_2024
- Нээлттэй ажлын байрны танилцуулга, ажилд зуучлах
- “Ажлын байр ба харилцаа” сэдэвт сургалт
- Ажлын байрны урилга гардуулах арга хэмжээ
- Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн
“Job Fair 2024” ажлын байрны өдөрлөгт Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, ХУД-ийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо, Говь ХК, Кашмер холдинг ХХК, АПУ ХХК, Вест шүүс ХХК, Энержи комплекс ХХК зэрэг 35 ажил олгогч 500 орчим нээлтэй ажлын байрыг танилцуулж, үүнээс төгсөх курсийн 200 гаруй суралцагч цагийн болон байнгын ажлын байрны анкет бөглөн, мэдээлэл авлаа.
Ажлын байрны урилга гардуулах арга хэмжээнд Говь ХК, Кашмер холдинг ХХК, Улаанбаатар хивс ХК, Гоёл кашмер ХХК, Best shoes ХХК, Говь Эрдэнэ кашмер ХХК, Санширо ХХК, Өнгөт сор ХХК-ууд нийт 60 гаруй төгсөгчдөд ажлын байрны урилга гардуулж шууд ажлын байртай болох боломж бүрдлээ.
Өнөөдрийн төгсөгчдийн ажлын байрны өдөрлөг арга хэмжээнд оролцсон суралцагчид, ажил олгогч та бүхэндээ амжилт хүсье.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ МИНИЙ СОНГОЛТ









Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол