Нийтлэсэн:
2020 оны 11 сарын 06
72
Элсэлтийн журам
Монгол-Солонгосын Политехник Коллежийн
захирлын 2016 оны ... дугаар сарын -ны
өдрийн ... дугаар тушаалын ...-р хавсралт
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД
2020 ОНД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
-
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15-р зүйл, Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/197 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад (МСҮТ, коллеж) суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан, 2020 онд суралцагч элсүүлэх ажлыг зохион байгуулна.
- Элсэлтийн үйл ажиллагааны гол зорилго нь элсэгчдийн мэдлэгийн түвшин, төлөвшил, мэргэжил эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх сонирхол, сурах чадвар, мэргэжлийн чиг баримжаа олсон байдлыг үнэлж, цаашид амжилттай сурч ажиллах чадвартай хүмүүсийг сонгоход оршино.
- Элсэлтийн ажлыг Монгол-Солонгосын Политехник Коллежийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
- Техникийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалтын хувьд сургуулийн элсэлтийн дотоод дэг, журмыг ханган ажиллана.
- Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчдийн баримт бичиг хүлээн авах, шалган магадлах, бүртгэх, шийдвэр гаргах, хариу мэдээлэх, маргаантай асуудал, санал, гомдлыг барагдуулах үүрэг хүлээж ажиллана.
- Хөдөлмөрийн яамнаас тогтоосон элсэлтийн хяналтын тоог баримтлан, суралцагч элсүүлнэ.
- Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Монгол-Солонгосын Политехник Коллежийн http:www.mkpc.edu.mn вэб сайтад байршуулж, элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана.
- Дараах сургалтын хөтөлбөр, чиглэлээр суралцагч элсүүлнэ. Үүнд:
- Мэргэжлийн боловсрол олгох сургалт
- Техникийн боловсрол олгох сургалт
- Захиалгат ба насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт
- Монгол-Солонгосын Политехник Коллежид элсэлт авах мэргэжил, суралцах хугацаа, техникийн боловсрол олгох сургалтын төлбөрийн хэмжээг энэхүү журмын 1-р хавсралтаар батална.
Хоёр.Элсэгчдэд тавих шаардлага
-
- Мэргэжлийн боловсрол олгох сургалтанд элсэгч нь суурь, түүнээс дээш боловсролтой байна.
- Техникийн боловсрол олгох сургалтанд элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, эсвэл суурь боловсролтой бөгөөд мэргэжил эзэмшсэн байна.
- Техникийн боловсрол олгох сургалтанд элсэгчдийг ерөнхий шалгалт өгсөн байхыг шаардахгүй.
- Насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт нь мэргэжлийн ур чадвартай болгох, ажил мэргэжлийн тодорхой чадамжийг эзэмших, ур чадвараа дээшлүүлэх, давтан суралцах хүсэлтэй иргэд элсэх боломжийг олгоно. Энэ сургалтанд суралцах иргэдэд боловсролын түвшин хамаарахгүй.
Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
-
- Аймаг, орон нутаг, Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчдийг 2020 оны 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 06-ныг дуустал хугацаанд, намрын элсэлтийн бүртгэлийг 2020 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 29 хүртэлх хугацаанд Монгол-Солонгосын Политехник Коллеж дээр бүртгэнэ.
- Дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)-ний хуулбар
- Суурь боловсролын гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх (техникийн боловсрол олгох сургалтанд элсэхийг хүсэгчдэд хамаарна.)
- Сурагчийн хувийн хэрэг
- Бүртгэлийн хураамж (мэргэжлийн боловсрол олгох, техникийн боловсрол олгох болон захиалгат ба насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт 6000 төгрөг)
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх (энэхүү журмын 5.1-д зааснаар) бол нотлох баримт бичиг
Дөрөв. Суралцагч элсүүлэх шалгаруулалт
-
- Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрөөр элсэхээр бүртгүүлэгчдийг сонгосон мэргэжил тус бүрээр нь бүлэг болгон зохион байгуулах ба бүртгүүлэгч нь бүртгүүлэх үедээ өгөгдсөн суралцах чадварын шалгалт өгнө.
- Суралцах чадварын шалгалт нь өгөгдсөн сэдвээр 50-70 үгтэй эсээ бичих болон 5-7 хүртэлх сэтгэлгээний бодлогын даалгавраас бүрдэнэ. Нийт 10 оноо байна.
- Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрөөр элсэхээр бүртгүүлэгчдийг сонгосон мэргэжил тус бүрээр суурь боловсролын гэрчилгээний дундаж оноон дээр суралцах чадварын шалгалтын тавигдсан оноо (1-10 оноо)-г нэмж, компьютерээр нийт онооны дарааллын жагсаалт хийн, цуваагаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Техникийн боловсрол олгох сургалтанд элсэгчдийг хүсэл сонирхлын дагуу бүртгэж, сонгосон мэргэжил тус бүрээр нь бүлэг болгон зохион байгуулж, боловсролын баримт бичгийн дүнгийн дундаж оноо, тоон үнэлгээний дарааллаар нь жагсааж, цуваагаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд математик, физикийн хичээлийн үнэлгээг харгалзана.
- Элсэгчдийн шалгаруулалтыг элсэлтийн хяналтын тоог баримтлан элсэлтийн комисс 2016 оны 07 дугаар сарын 10 хүртэл, 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд Монгол-Солонгосын Политехник Коллежийн хичээлийн байранд зохион байгуулна.
Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх
-
- Дараах тохиолдолд иргэдийг боловсролын баримт бичгийн дундаж онооны дараалал харгалзахгүй хяналтын тоонд багтаан шууд элсүүлнэ. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургуулийг “А” үнэлгээтэй төгссөн
- Улсын олимпиадад, уралдаан тэмцээнд эхний 3 байранд шалгарсан
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрээ, зардлаар суралцах
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч элссэнийхээ дараа сургууль, мэргэжил сольж суралцахыг хориглоно.
- Дараах тохиолдолд иргэдийг боловсролын баримт бичгийн дундаж онооны дараалал харгалзахгүй хяналтын тоонд багтаан шууд элсүүлнэ. Үүнд:
Зургаа. Бусад зүйл
-
- Элсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
- Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрөөр сургуулийн хүчин чадал, сургалтын орчинд нийцүүлэн, нэмэлт элсэлт зохион байгуулж болно.
- Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэнтэй холбогдох хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
- Бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах, бүртгэл дууссаны дараа өөр сургууль сонгох, хяналтын тоонд багтаагүйгээс элсэх боломжгүй болсон тохиолдолд элсэлтийн хураамжийг буцаан олгохгүй бөгөөд шилжүүлэн тооцохгүй.
- Элсэгчид элссэний дараа сургууль, мэргэжил сольж суралцахыг хориглоно.
- Элсэлтийн үйл ажиллагаатай холбогдсон маргаан, гомдлыг элсэлтийн комисс бичгээр хүлээн авч, магадлан хянаж, шийдвэрлэнэ.
- Хяналтын тоонд багтаж, мэргэжил сонгосон элсэгчид холбогдох зардлын тооцоо, шаардлагатай бусад баримт бичгийн бүрдүүлэлт хийж, суралцах эрхийн бичиг авна. Үүнд:
- Иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)
- Боловсролын гэрчилгээ, үнэмлэх
- Сурагчийн хувийн хэрэг
- 3х4 хэмжээтэй 4% цээж зураг
- Бүртгэлийн хурааж:
- Суралцах эрхийн бичиг авсан элсэгч 2020 оны 08 дугаар сарын 20-29-нд сургуульдаа эргэж бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд (хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй) элсэгчийн суралцах эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцно.
- Элсэлттэй холбоотой мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.