2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын 21 мэргэжлийн 800 гаруй оюутан, суралцагч шинээр элслээ.
Монгол-Солонгосын Политехник коллежийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг МСПК-ийн захирал Э.Түмэндэмбэрэл нээж нийт оюутан суралцагчдадаа эрдэм мэдлэгээр арвин байж, мэргэжлийн ур чадварыг бүрэн эзэмшиж, сурах их үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ болон Монгол Улсын Үндсэн хуулийн хичээлийг оюутан суралцагчдад танилцууллаа. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд МСПК-ийн сэтгэл зүйч Э.Бямбажаргал Төрийн шагналт, УГЗ хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим “Жалам хар” Морин хуурын эгшгээр, График дизайны 3б ангийн суралцагч А.Золжаргал, Монгол ардын уртын дуу “Хөөрхөн халиун” дуугаар ая дуугаар тус тус мэндчилгээ дэвшүүлж, Төрийн далбаа, сургуулийн тугийг МСПК-ийн Техник, инженерийн байгууламжийн тэнхимийн “Автомашины механик” мэргэжлийн багш, Монгол улсын зөвлөх инженер, зөвлөх багш Бадарчийн Ганболд, МСПК-ийн Техник, инженерийн байгууламжийн тэнхимийн “Автомашины механик” мэргэжлийн багш, Монгол улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктрант Цэцэгмаагийн Дулмаа, Хэвлэлийн график дизайны 3а ангийн суралцагч Жанчивсэмбийн Энхжин нар мандууллаа.
Оюутан, суралцагчид, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа сурлага, хөдөлмөрийн өрнүүн амжилт хүсэн ерөөе!
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол