Нийтлэсэн: МСПК
2021 оны 10 сарын 27
594
“Ковид-19 цар тахлын үед үр дүнтэй суралцах” төслийн нээлт
ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас уламжлал болгон зарлагддаг төсөл хөтөлбөрт “Ковид-19 цар тахлын үед үр дүнтэй суралцах” төслөөр ХНХЯ-ны харъяа Монгол-Солонгосын Политехник Коллеж шалгарч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн зохицуулагч Беате Диппмар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дарга Ц.Батдорж нар оролцсон юм.
Энэхүү төслийн дэмжлэгээр сургууийн номын сангийн фондод 139.950.000 төгрөгний үнэ бүхий 80 ширхэг таблет, 35 ширхэг зөөврийн компьютер нийлүүлсэн бөгөөд “Ковид-19 цар тахлын үед үр дүнтэй суралцах” уг төсөл хэрэгжсэнээр МСҮТ, коллеж дунд жишиг болохуйц цахим зайн сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын хүртээмж, үр дүн, идэвхийг нэмэгдүүлэх бодит ажил болж байна.
Мөн дээрх төслөөр нийлүүлэгдсэн таблетийг суралцагчид цахим, онлайн сургалтад ашиглахад хэрэгцээтэй 80 ширхэг дата симийг нийгмийн хариуцлагын хүрээнд ЖиМобайл үүрэн телефоны оператор компани үнэ төлбөргүй нийлүүлснийг дуулгахад таатай байна.
“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ҮР ДҮНТЭЙ СУРАЛЦАХ” төслийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулалтад оролцсон нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.