Нийтлэсэн: МСПК
2021 оны 02 сарын 10
5248
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ
Мэргэжлийн боловсрол олгох сургалт
Монгол-Солонгосын Политехник Коллеж нь 1966 оноос эхлэн Монгол Улсын Мэргэжлийн боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэсэн ууган сургуулиудын нэг билээ.
-
1966.09.23 Хөнгөн Үйлдвэрийн Техник Мэргэжлийн Сургууль
-
1980.08.25 Хөнгөн Хүнсний Аж Үйлдвэрлэлийн Техниккум
-
1991.06.25 Хөнгөн үйлдвэрийн Шаталсан сургалттай Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв
-
1999.03.01 Хөнгөн Үйлдвэрийн Технологийн Сургууль
-
2000.07.27 Монгол-Солонгосын Техникийн Коллеж
-
2006.08.01Төв аймгийн Баянчандмань дах МСҮТ-ийг Монгол-Солонгосын Техникийн Коллежийн бүрэлдэхүүн сургууль болгож байсан.
-
2013. 07.10 Төв аймгийн Баянчандмань дахь салбар сургуулийг бие даасан МСҮТ болгосон.
2012.05.01 Монгол-Солонгосын Политехник Коллеж Монгол-Солонгосын Политехник Коллеж нь 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн шаталсан сургалттай сургууль юм. Тус сургууль нь хичээлийн 2 байр, 240 хүүхдийн дотуур байр, номын сан, урлаг заал, спорт заал, цайны газар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оёдол-эсгүүр, дизайн-3 дадлагын газар, сүлжмэлийн дадлагын газар-2, механик цех, гагнуурын цех-3, мод боловсруулах цех-2, сантехникийн лаборатори-1, тоног төхөөрөмжийн лаборатори-1, нар салхи, цахилгааны лаборатори-1, хүнд машин механизмын оператор, засварчны цех, мод боловсруулах цех-2, автомашины засвар-оношилгооны лаборатори-2, хувцас дизайны танхим-2, компьютерийн иж бүрэн 4 лаборатори буюу нийт дадлагын 28 газартай.
БНСУ-ын засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ЗАГВАР ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ болон өргөжиж, сургуулийн шинэ өргөтгөл 2016 онд ашиглалтанд орсон. ХБНГУ, Австрали, БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран хэрэгжүүлж буй "Түншлэлд суурилсан Техникийн болон Мэргэжлийн боловсрол сургалт" төсөл нь манай сургуульд 2019 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Монгол-Солонгосын Политехник Коллеж нь Автомашины мехатроник, Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик/ автоматжуулалт мэргэжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа бүхий чадамжийн төв болон өргөжиж байна
Монгол-Солонгосын Политехник Коллежийн Мэргэжлийн боловсрол олгох салбар нь дараах 13 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.
- Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
- Сүлжих машины оператор
- Хувцасны дизайнч
- Ноос, ноолуур боловсруулалтын технологийн ажилтан
- Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
- Автомашины засварчин
- Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
- Нар, салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсралт, засварчин
- Мод боловсруулагч, дизайнч
- Гагнуурчин
- Арьс, шир боловсруулалтын технологийн ажилтан
2020-2021 оны хичээлийн жилд автомашины засварчин мэргэжлээр 76, хэвлэлийн график дизайнч мэргэжлээр 59, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин мэргэжлээр 22, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 42, сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан мэргэжлээр 18, ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын технологийн ажилтан мэргэжлээр 12, нэхмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан мэргэжлээр 9, хувцасны дизайнч мэргэжлээр 26, сүлжих машины оператор мэргэжлээр 45, мод боловсруулагч, дизайнч мэргэжлээр 20, гагнуурчин мэргэжлээр 60, нар салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсралт, засварчин мэргэжлээр 33, нийт 422 суралцагчдад мэргэжлийн боловсролын үнэмлэх олгож нийт 422 суралцагчийг мэргэжил эзэмшүүлэн төгсгөсөн.
Тус коллеж нь нийгмийн түншлэл чиглэлээр 48 мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжтэй хамтран суралцагчдыг үйлдвэр сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, ажлын байраар хангах, багшийн мэргэжил дээшлүүлэх, сургалтын орчин сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд Хөнгөн үйлдвэрлэлийн 85 жилийн ойг угтан, Монголын ноос, ноолуурын холбоо, Монгол-Солонгосын Политехник, Мэргэжлийн Боловсролын Үнэлгээний Төв, “Говь” ХК хамтран “Улсын аварга сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин” шалгаруулах III уралдаан, мөн Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монгол-Солонгосын Политехник, ШУТИС-ын үйлдвэр технологийн сургууль, Мэргэжлийн Боловсролын Сургалтын Үнэлгээ Мэдээлэл Арга зүйн Төв хамтран “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар” шалгаруулах улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан.